Жаргалант сумын танилцуулга

МУ-н Их хурлын 1994 оны 32-р тогтоолоор Эрдэнэт хотыг Орхон аймаг болгон 2 сумтай байгуулагдсан байна. Орхон аймгийн Жаргалант сум нь 1976 онд байгуулагдан, хуучнаар Эрдэнэт хотыг төмс, хүнсний ногоо, сүүгээр хангах үүрэгтэй төмс, хүнсний ногоо, сүүний чиглэлийн Улаантолгой сангийн аж ахуй гэж байгуулагджээ. Дулаан-уул, Жаргалант, Улаантолгой, Малчин гэсэн 4 багийн  нийт 1265 өрхийн 4129  хүн ам  амьдардаг.

Газар зүйн байршил: Орхон аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 360 км, Дархан хотоос 160 км, Аймгийн төвөөс 25 км, Булган аймгийн Хангал сумаас 48 км,Хялгант тосгоноос 64 км зайд байрладаг. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Булган аймгийн Хангал,Орхон сумдтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог:Хангайн уулархаг мужийн ойт хээрийн бүсэд хамаарагддаг.1340 метрийн дундаж өндөрлөгтэй. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хооронд тавигдсан төмөр зам, хатуу хучилттай зам,өндөр хүчдэлийн шугамтай, эдийн засаг,дэд бүтцийн хувьд тааламжтай орчинд байрладгаараа бусад аймгийн сумдаас онцлог юм.

Газар нутаг: Нийт газар нутгийн хэмжээ 59,572,0 га.хөдөө аж ахуйн газарт 46.411.5, Ойн сан бүхий газар 12.060.0, Усны сан бүхий газар 212.0, Хот тосгон бусад суурины газар 291.5 га газрыг тус тус эзэлж байна.  Сумын нутаг дэвсгэрт төсвийн 6 байгууллага, худалдаа үйлчилгээний чиглэлээр 69 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Хөдөө аж ахуй: Сумын хэмжээнд  81432 тоо толгой малтайгаас тэмээ-53,адуу-6095,үхэр-11713, хонь-32190, ямаа-31381 тоо толгой малтай байна.

Газар тариалан Сумын хэмжээнд нийт 46314,1га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 0,7 хувьд нь төмс, хүнсний ногоо, 0,3 хувьд нь улаанбуудай, 10,1  бусад бүтээгдэхүүн тариалж байна.

Манай сум нь Монгол Улсынхаа хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдэг, оновчтой бүтэцтэй, мэдлэгт суурилсан эдийн засагтай, ёс суртахууны өндөр соёлтой загвар сум болох зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүнд:

  • Хүнийг бүх талаар хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх.
  • Газар тариалан, МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдгээрийн түүхий эдэд тулгуурлан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх.
  • Байгальд ээлтэй дэвшилтэт технологийг дэмжин нэвтрүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах.
  • Дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

Зургийн төвд Жаргалант сумын төв байрлаж байна. Баруун урд болон зүүн хойд хэсгээр уултай, баруун хойноос зуун урагш чиглэсэн замтай